
Н.Энхбаярыг Худалдан авахаар гэрээгээр халхавчилж бусдын обьектийг үнийн зарим хэсгийг төлөөгүй залилан мэхэлсэн, бусдыг хээл, хахууль авахад хамтран оролцож өдөөн түлхсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг хэргүүдэд яллагдагчаар татан шалгаж буйг нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман мэдэгдлээ.
Тэрбээр “Ерөнхийдөө мөрдөн байцаах ажиллагаа дуусах шатандаа явж байгаа. Хуулийн байгууллагаас Н.Энхбаярыг долоон удаа дуудсан ч өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар ирээгүй. Ер нь бол өмгөөлөгчтэй ч үгүй ч заавал ирэх үүрэгтэй. Харин ирсэн хойно байцаалт өгөхгүй байх нь тухайн хүний эрхийн асуудал. Цаашид мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулахгүй байх нь зүйтэй” гэсэн юм.
.jpg)