
Завхан аймгийн Отгон суманд цас орж, шуурсан гэх мэдээлэл цахим сүлжээнд түгээд буй. Уг мэдээллийн дагуу Завхан аймгийн Отгон сумын Засгийн даргын тамгын газрын мэдээллийн ажилтантай холбогдоход "Цас орсон гэх мэдээлэл ташаа. Өндөрлөг газар учраас эрт цас орох нь бий. Өнгөрөгч онд наймдугаар сард цас орж байсан удаатай. Энэ жилийн хувьд наймдугаар сар дулаан, сүүлийн арав хоногт бороо ч оролгүй нартай өнжлөө" гэв.
Харин энэ талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн цаг уурч М.Нарангэрэл "Завхан аймагт цас орсон гэх мэдээлэл ирээгүй. Бороо ч ороогүй. Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын нутгаар сэрүүсэх төлөвтэй байгаа боловч цас орохгүй" гэв.