
Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын хаалтын ёслол Бразилын Маракана цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Нийт 17 хоног үргэлжилсэн тус наадмаас АНУ-ын тамирчид чансаагаараа тэргүүлжээ. Нийт 554 тамирчинтай оролцсон тус улс 46 алт, 36 мөнгө болон 38 хүрэл медаль буюу нийт 121 медаль хүртжээ.
Харин удаах нь БНХАУ бөгөөд 26 алт, 18 мөнгө болон 26 хүрэлтэйгээр нийт 70 медальтайгаар хоёрдугаар байрт эрэмбэлэдэгсэн бол Их Британи 27 алт, 23 мөнгө, 17 хүрэл буюу 70 медальтайгаар гуравдугаар байрт жагсжээ.
Харин манай улс 1 мөнгө, 1 хүрэл медалтайгаар "РИО 2016" зуны олимпод 67 дугаар байрт жагсжээ.