
Бидний нэрлэж заншсан Ногоон Карт буюу Green Card гэдэг нь АНУ-д байнга ажиллаж амьдрах эрхийг баталгаажуулсан үнэмлэхийн ерөнхий нэр ба энэ статусыг албан ёсоор United States Lawful Permanent Residency хэмээн нэрийддэг байна. Тэгвэл тус ногоон карттай болсноор тухайн улсын иргэн ямар хөнгөлөлт эдлэх талаар тодруулбал:
- АНУ-д насан туршдаа байнга оршин суух. Монгол улс, АНУ-ын хооронд визгүйгээр зорчих
- АНУ-ын засгийн газраас санхүүжүүлдэг боловсролын болон нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах
- Олон улсын оюутнуудаас 3-4 дахин бага зардлаар буюу дотоодын оюутны төлбөрөөр их сургууль, коллежид суралцах. Англи хэлний бэлтгэл курсуудэд үнэ төлбөргүй хамрагдах
- АНУ-ын нутаг дэвсгэр дээр ажлын чиг үүргээс үл хамааран хүссэн газраа хууль ёсоор ажиллах
- АНУ-д өөрийн бизнесийг эхлүүлэх, компани, корпораци байгуулах
- Ногоон карт хожигч нь АНУ-д тэтгэвэрт гарсаныхаа дараа нийгмийн даатгалын дугаарын ашиг тусыг эдлэх боломжтой
- Эхнэрээ/нөхрөө, 21 наснаас доош гэрлээгүй байгаа бүх хүүхдүүддээ байнгын оршин суугчийн эрх авахад нь туслах боломжтой
- Хэрвээ та хүсвэл ирээдүйд АНУ-ын иргэншил хүсэх эрх нээлттэй бөгөөд эсвэл ногоон карт эзэмшигч хэвээрээ байж болно
- Орон сууц худалдан авах моргежийн зээлд хамрагдахад илүү хялбар. Ихэнх банк моргежийн зээлийг зөвшөөрөхдөө ногоон карттай эсвэл удаан хугацааны визтэй байхыг шаарддаг байна
- Зарим мужид мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ олгохдоо заавал ногоон карттай байхыг шаарддаг. Жишээлбэл үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, даатгалын ажилтан гэх мэт.
- Ногоон карт эзэмшигч нь амь насны болон эрүүл мэндийн даатгалд хамрагдах бүрэн боломжтой
- Ногоон карт эзэмшигч нь АНУ-ын аль ч мужид ажиллах болон байнга оршин суух эрхтэй
- Үл хөдлөх хөрөнгө, машин болон дундаж америк иргэний эзэмшдэг бүгдийг хууль ёсоор эзэмших эрхтэй.
АНУ-ын Засгийн Газар жил бүр 50.000 цагаачлалын визийг Олон Үндэстний Визийн Хөтөлбөр болох Ногоон Карт сугалаагаар олгодог бөгөөд манай улсаас энэхүү сугалаанд оролцох эрх бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүн бүрт нээлттэйн дээр сугалаанд хожиход тухайн хүнээс англи хэлний мэдлэг, эд хөрөнгө, хөрөнгийн баталгаа шаарддаггүй байна.
Ногоон карт авах арга замууд:
- Гэр бүлийн гишүүдийн батлан даалтаар - АНУ-ын иргэн хүн өөрсдийн гэр бүлийн гишүүдийг батлан дааснаар Ногоон карт авах (АНУ иргэн, Ногоон Карттай хүнтэй гэрлэх г.м);
- Ажил олгогчийн батлан даалтаар - Ажил олгогч нь тухайн хүнийг батлан дааснаар Ногоон карт авах;
- Хөрөнгө оруулалтаар баталгаажсан - АНУ-д тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр Ногоон карт авах;
- Ногоон картны сугалаагаар - Ногоон картны сугалаанд оролцож хожсоноор энэ картыг авах;
- Дүрвэгсэд болон улс төрийн орогнолоор(refugee, asylum status);
- Бусад, Төрийн байгууллагын (Тагнуулын Төв Газраас) баталгаажсан цагаачлалын эрх зэрэг ордог байна.