
НОБГ-ын Аврах ангийн алба хаагчид 5 давхраас унах гэж байсан 5 настай охиныг аварчээ.
Энэ сарын 19-ны өдрийн 11.13 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Голден парк” хотхоны 101 дүгээр байрны 5 дугаар давхрын тагтан дээрээс хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн 8 албан хаагч очиход 5 настай охин У өөрийн байрны 5 давхрын тагтан дээр гарсан байсныг аварч, ээж Ш-д хүлээлгэн өгсөн байна.
Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, анзаарахгүй байхаас болгоомжлохыг сэрэмжлүүлж байна.