
Улаанбаатар хотод өчигдөр 19 градус дулаан, бороотой өнжив. Цаг агаарын энэхүү нөхцөл байдлаас үүдээд орон нутаг болон олон улсын зарим нислэг саатжээ.
Тодруулбал, “Чингис хаан” нисэх буудлаас хуваарийн дагуу 10.20 цагт Мөрөнгийн чиглэлд хөөрөх байсан MR1031, 12.30 цагаас ӨМӨЗО-ы Хөх хот руу нисэхээр зэхэж байсан MO801 онгоц бороо, салхинаас болоод хөөрөхөө түр азнан, хэсэг зогсчээ. Бусад нислэгийг хуваарийн дагуу бүртгэж, онгоцыг цагт нь нисгэсэн байна.