
Өнгөрсөн долоо хоногт дүүргүүдийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн сүлжээ доголдсоноос үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй болсон нь олон хүнийг бухимдуулжээ.Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах Засгийн газрын “11-11” төвд энэ тухай гомдол өчигдөр олон ирсэн байна. Юунаас болоод сүлжээ доголдсоныг Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Ч.Нямцэцэгээс тодрууллаа.
-Дүүргүүдийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн сүлжээнд гэмтэл гарсан тул үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй байна гэсэн. Яг хэзээ гэмтэл гарсан юм бол?
-Өнгөрсөн баасан гаригийн үдээс хойш сүлжээнд доголдол үүссэн. Гэхдээ сүлжээ бүрэн тасраагүй. Өнгөрсөн даваа гаригт ч мөн сүлжээ үе үе доголдсон. Харин өнөөдөр (өчигдөр) дүүргүүдийн эд хөрөнгийн бүртгэлийн сүлжээ нь огт ажиллаагүй. Энэ хооронд гэмтлийг оношилж, засах ажил хийж байна.
-Засвар нь хэзээ дуусах вэ. “Хоёр, гурав хоног ажлаа алдан хүлээж суулаа” гэх иргэн олон байна.
-Өнөөдөртөө багтааж дуусгах болно. Маргаашнаас бүртгэлийн үйл ажиллагаа хэвийн явагдана. Бүртгэлийн ажилтнууд үүнд буруугүй, техникийн саатал байсан юм шүү.
-Бүх дүүргийн сүлжээ гэмтсэн юм уу?
-Бүх дүүрэгт биш ээ. Зарим дүүргийнх хэвийн явагдаж байгаа.