
Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)-тай хамтран буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж буй "Хүний Нөөцийн Хөгжлийг Дэмжих Тэтгэлэгт (JDS)" хөтөлбөрийн 2016-2017 оны хичээлийн жилийн элсэлтээ зарлажээ. Тодруулбал, тус хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол Улсын Засийн газраас хэрэгжүүлж байгаа юм.
Хөтөлбөрийн зорилго нь төрийн албан хаагчдыг Японы улсын их, дээд сургуульд хоёр жилийн хугацаатай магистрантурт суралцуулна. Жилд 20 хүнийг сонгон шалгаруулах бөгөөд 2017 оны элсэлтээ зарласан аж. Хичээл нь англи хэл дээр явагдаж дипломоо мөн англи хэлээр хамгаалдаг болно.
Харин төрийн албан хаагчдад тавигдах шаардлагын хувьд:
- Нас 25-39 нас,
- Боловсролын зэрэг - бакалавр
- Төрийн байгууллагад үндсэн албан хаагчаар 2-оос дээш жил ажилласан,
- Англи хэлний
- TOEFL iBT 61/ ITP 500/ IELTS 5.5-аас дээш оноотой байх шаардлагатай гэсэн байна.