
Амралтын өдрүүдийг үр бүтээлтэй, тэр ч байтугай хөдөлмөрлөж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх гэсэн сурагчид цөөнгүй бий. Үүний тод жишээ фэйсбүүкт тавьсан эл зар. "Амралтын өдрүүдээр ногоо хураана" гэсэн зарын дагуу Сэлэнгэ аймгийн 6-р сургуулийн 12-р ангийн "А" бүлгийн ангийн багштай холбогдлоо. Тус ангийн сурагчид өөрсдөө санаачлан амралтын өдрүүдэд тариаланчдын ажилд тусалж, хөдөлмөрлөн, басхүү орлого олохоор шийдсэнээ багшдаа дуулгасан бөгөөд фэйсбүүкт зар тавиад амжжээ. Одоогоор ногоо хураах ажилд туслалцуулах хүсэлтэй тариаланчид холбогдоогүй байгаа гэнэ.