
“Улаанбаатар төмөр зам” ХНН олон улсын галт тэрэгний тасалбарын үнээ нэмжээ. Улаанбаатараас Бээжин орох хүн өмнө нь 178.000 мянган төгрөг төлж, тасалбар авдаг байсан бол одоо 255.100 төгрөгөөс эхэлж буй аж. Зорчих чиглэлийн тасалбарууд харилцан адилгүй нэмэгдсэн аж.
Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний тасалбар 60.000, Улаанбаатар-Улаан-Үдийнх 30.000 төгрөгөөр нэмэгджээ. Харин Москва хүрэх тасалбарын үнэ 100.000 төгрөгөөр өссөн байна. Энэ талаар “Улаанбаатар төмөр зам”-ын билет борлуулалт, захиалгын ажилтнаас тодруулахад “Тасалбарын үнэ нэмэх шийдвэр долдугаар сарын 15-нд гаргасан.
Үүний дагуу олон улсын галт тэргээр зорчих тасалбарыг нэмсэн үнээр худалдаж эхэлсэн. Тасалбарын үнийг хамгийн багадаа 30, дээд тал нь 100 мянган төгрөгөөр нэмсэн байгаа. Удирдлагууд алдагдалтай ажиллаж буй учраас үнэ нэмэх шийдвэр гаргасан гэсэн” гэв.