
Залуу ээжүүдэд түгээмэл тулгамддаг бэрхшээлүүдийн нэг нь ажилд орох. Хүүхдээ асрах, ар гэрийн ажлаа амжуулах гээд ганц бие бүсгүйчүүдтэй харьцуулахад ажил хийж буй ээжүүдийн ачаалал хэд дахин их байдаг. Тиймдээ ч ажил, амьдралаа хэрхэн эн тэнцүүхэн авч явах талаар болон ажлын ярилцлаганд хэрхэн бэлдэх, карьер болон гэр бүлийн асуудлаа хэрхэн тэнцвэртэй авч явах талаарх сургалтыг "Мампренёр ээжүүдийн холбоо" ТББ санаачлан зохион байгуулж байна.
Шинжлэх ухааны паркийн "Инкубатор" төв хамтран зохиож буй уг арга хэмжээ энэ сарын 20-нд Шинжлэх ухааны паркт болох бөгөөд тасалбар нь 20.000 төгрөгийн үнэтэй. Өдөрлөгийн үеэр сургалтаас гадна хөдөлмөр зуучлалын томоохон агентлагууд ирж, ажилд орох хүсэлтэй ээжүүдийн анкетыг бүртгэж авах юм. Залуу ээж танд амжилт хүсье.