
Саяхан өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох "Wolarsen" матт уруулын будаг үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлсэн жүжигчин Хүрэлхүүгийн охин Намуун өөрийн нэрийн дэлгүүрээ энэ сарын 10-ны өдөр нээхээр болжээ. Тус дэлгүүр нь Peace Mall худалдааны төвийн 6 давхарт байрлах бөгөөд дахин шинээр зовхины харандаа үйлдвэрлэн гаргаж байгаа юм байна.
Түүнчлэн матт уруулын будаг нь нийтдээ таван өнгөнөөс бүрдэх бөгөөд AMULET01, WISDOM02, MODEST03, BRAZEN04, EXOTIC05 гэсэн сонголттойгоос гадна NASU, KAMI, NOBILITY хэмээх шинэ өнгөнүүдийг худалдаанд гаргажээ.
Эдгээр уруулын будагнууд нь:
- Хүүхдийн 100, Түшиг их дэлгүүрийн замын эсрэг тал Exquisite төвийн В1 давхар FAME STORE,
- ТБД андууд Stars төвийн 5 давхарт Abigail jeans,
- 13 дугаар хорооллын автобусны буудал, Хаан банктай байр (Prestige center) 3 давхарт 7 тоот болон Grand plaza 7 давхарт 7 тоот Diva professional beauty academy,
- Peace Mall 4 давхарт Degjin Beauty Store зэрэг дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа юм байна.
