
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож буй 2.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах автомашин, зөөврийн усан шахуурга /мотопомп/, үлээгч аппарат, үүргийн гал унтраагуур, хүрз гэх мэт 10 орчим төрлийн 2400 гаруй ширхэг багаж хэрэгслийг Монгол Улсын Онцгой байдлын албанд хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт болr өнгөрлөө.
Уг ажиллагаанд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд ноён Шин Хай Мин нар оролцож автомашин, техник хэрэгслийг хүлээн авах баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Ой, хээрийн түймэр унтраах туулах чадвар бүхий гал унтраах орчин үеийн зургаан автомашиныг Нийслэлийн Онцгой байдлын газрын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгч түлхүүрийг гардуулсан бол дагалдах зөөврийн усан шахуурга, үлээгч аппарат, үүргийн гал унтраагуур, хүрз гэх мэт 10 орчим төрлийн 2,400 гаруй багаж хэрэгсэл төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудад хуваарлагдан очиж байгаа аж.