
Сэтгүүлзүйн салбарын тухайн жилийн “өнгийг” тодорхойлдог, хамгийн нэр хүндтэй, босго өндөр БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол найм дахь удаагаа болж буй юм.Бүтэн жилийн турш сэтгүүлчид бүтээлээ сойж, шүүгчид дөрвөн удаа хуралдан улирал бүр “Шилдэг арав”-ыг тодруулж, жил бүрийн есдүгээр сард эцсийн дүнгээ нэгтгэн зарладаг билээ. Мэргэжлийн сэтгүүлзүйг дэмжих, хөгжүүлэх зорилгоор “Балдорж” сангаас санаачилсан эл уралдааны үеэр Монголын үе үеийн Төрийн тэргүүн нэг дор цуглардгаас гадна УИХ-ын гишүүд, Төр, нийгмийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирдэг билээ. Тиймдээ ч салбартаа хамгийн өндөр урамшуулалтай гэгддэг эл уралдаанд оролцон хөдөлмөрөө үнэлүүлсэн сэтгүүлчдэд оногдох нэр төр өндөр байдаг юм.