
Дэлхийн сонсголгүй иргэдийн “Miss&Mister deaf world 2016” наадамд монголчууд амжилттай оролцож, Х.Чимэдцэрэн тэргүүн байр, Б.Болдсайхан гуравдугаар байрт шалгарсан баярт мэдээ ирлээ. Румыны Константин хотод болсон эл тэмцээнд дэлхийн 20 гаруй улсын гоо бүсгүй, сайхан залуус өрсөлдсөн юм.
Эв найрамдал, ялгаварлан гадуурхалтын эсрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхээ хамгаалах дуун болон зохион байгуулагддаг эл наадам ийнхүү монгол ялагчтай болж, түүхээ үргэлжлүүлж байна.
Батсуурийн Чимэдцэрэн нь Монголын дүлийн иргэдийн дохионы орчуулагчдын "ЭХЛЭЛ" төвөөс зохион байгуулсан МОНГОЛЫН МИСС&МИСТЕР шалгаруулах тэмцээнд өнгөрсөн тавдугаар сард амжилттай оролцон тэргүүн байр эзэлж, Герман улсын Румын хотод болох Дэлхийн МИСС&МИСТЕР-ийн тэмцээнд орохоор болсон байна. МДИОТЭТ-өөс тухайн үедээ бүх зардлыг гаргаж тэмцээнд явуулна гэж байсан боловч тэмцээн болохоос сарын өмнөөс боломжгүй гэж мэдэгдсэнээр Б.Чимэдцэрэн бүх зардлаа гэр бүлийнхэнтэйгээ хамтран гаргаж, тэмцээндээ оролцсон байна.
Гоо бүсгүй, сайхан залуу тодруулах наадмын дүн уржигдар буюу есдүгээр сарын 10-нд гарч, Б.ЧИМЭДЦЭРЭН тэргүүн байр эзэлж, ДЭЛХИЙН МИСС боллоо. Тэрбээр эдүгээр Хүнсний технологийн коллежийн хоёрдугаар ангийн оюутан юм.