
Монгол Улсын ГХЯ-аас ойрын өдрүүдэд хоёр улсын хилийн боомтын түр амрах хуваарийн мэдээлэв.
Тодруулбал, хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд ажиллахгүй болохыг мэдэгдэж байна. Дээрх өдрүүдэд Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.