
НАСА зурхайн ордуудад “Офиукус” нэртэй 13 дах ордыг шинээр нэмж, бусад бүх ордын эхэлж, төгсөх өдрүүдийг үндсээр нь өөрчилж байна гэх мэдээлэл сүүлийн үед цахим ертөнцөөр хурдацтай тархаад буй. Тодруулбал, Их Британийн Cosmopolitan дээр "Оддын зурхайн бүтэц бүр эртний 3.000 жилийн тэртээ Вавилоны үед бий болсон байдаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд манай гарагийн тэнхлэгийн хазайлт өөрчлөгдсөн тул үүнийг дагаад одны ордуудын байрлал дагаад өөрчлөгдсөн. Тиймээс дэлхий нарыг тойрохдоо 12 биш 13 одны ордыг дайран өнгөрч байгаа тул шинэ орд бий болсон төдийгүй НАСА-гаас танилцуулж буй шинэчилсэн зурхайд бүх ордууд шинэ хуваарьтай болж 13 дахь ордыг шинээр нэмжээ. Энэхүү орд нь "Офиукус" буюу "Тэнгэрийн мөрний орд" гэсэн нэртэй аж" хэмээсэн байна. Тэгвэл НАСА-гаас ямар ч зурхай өөрчлөөгүй гэдгийг мэдэгдсэн юм.
Тус сайтуудад нийтлэгдсэнээр шинэ ордууд:
- Матрын орд, Нэгдүгээр сарын 20 - Хоёрдугаар сарын 16
- Хумхын орд, Хоёрдугаар сарын 16 - Гуравдугаар сарын 11
- Загасны орд, Гуравдугаар сарын 11 - Дөрөвдүгээр сарын 18
- Хонины орд, Дөрөвдүгээр сарын 18 - Тавдугаар сарын 13
- Үхрийн орд, Тавдугаар сарын 13 - Зургадугаар сарын 21
- Ихрийн орд, Зургадугаар сарын 21 - Долдугаар сарын 20
- Мэлхийн орд, Долдугаар сарын 20 - Наймдугаар сарын 10
- Арслангийн орд, Наймдугаар сарын 10 - Есдүгээр сарын 16
- Охины орд, Есдүгээр сарын 16 - Аравдугаар сарын 30
- Жинлүүрийн орд, Аравдугаар сарын 30 - Арваннэгдүгээр сарын 23
- Хилэнцийн орд, Арван нэгдүгээр сарын 23 - Арван нэгдүгээр сарын 29
- Офиукус, Арван нэгдүгээр сарын 29 - Арван хоёрдугаар сарын 17 (шинэ орд)
- Нумын орд, Арван хоёрдугаар сарын 17 - Нэгдүгээр сарын 20
Энэ бүх буруу ойлголт нь НАСА-ийн хүүхдүүдэд зориулсан, боловсролын чанартай "Space Place" хэмээх цахим хуудаснаас үүдэлтэй аж. НАСА тус цахим хуудсаар дамжуулан одны орд болон тэдгээрийн илэрхийлэл, 3000 жилийн тэртээ эртний хүмүүс одон орныг ойлгохын тулд хэрхэн сэтгэж бодож байсан болохыг харуулахыг зорьсон байна.
Дашрамд дурдахад, 2011 онд 13 дахь ордын тухай мэдээлэл гарч эхэлсэн ч зурхайн тоололд оруулахгүй байхаар тохирсон байна. Гэхдээ НАСА судалж үзсэний үндсэн дээр одон орон судлалд шинэ теорем бий болгож, одоогийн системийг ирээдүйд өөрчлөх ёстой гэж мэдэгдээд байгаа юм байна.
Хэрэв Cosmopolitan дээр байгаа нийтлэлийг уншихийг хүсвэл энд дарна уу.