
Насанд хүрэгчид хүүхэдтэйгээ ярилцахад өдөрт дунджаар 12.5 минут зарцуулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Харамсалтай нь эл 12.5 минутын 8.5-ыг нь зэмлэхэд зарцуулдаг бол ердөө дөрөвхөн минутыг тэднийг сонсож, ойлгох, нөхөрсөг яриа өрнүүлэхэд зарцуулдаг байна.
Зохиолч Жэмми Харингтон эцэг эхчүүдэд хүүхдээсээ өдөр бүр доорх дөрвөн асуултыг асууж байхыг зөвлөсөн байдаг. Товчхон "Тийм" эсвэл "Үгүй" гэсэн хариулттай бус тэднийг нээж, дотоод ертөнцийг нь сонсож болохуйц асуултуудыг тавьсанаар та тэдний ертөнцөд илүү дөхөж очих болно.
Доорх дөрвөн асуулт хүүхдүүдийн мэдрэмж, сонголтыг илэрхийлэх боломж олгодог. Харин гэр бүлийн бяцхан гишүүдийн маань шидэт хариу нь юу байх бол?