
БСШУС-ын сайд Ж.Батсуурь тушаал гаргаж, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын бүх сургуулийн багш, сурагчдыг хичээлийн үеэр гар утас ашиглахыг хориглолоо. Энэ тушаалыг төрийн болон хувийн хэвшлийн бүх сургуульд хүргүүлж, ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхийг даалгасан байна.
Үүний өмнө нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга ийм шийдвэр гаргаж, дүүргийнхээ ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагчдыг хичээлийн цагаар гар утас хэрэглэхийг болиулсан. Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд ч энэ жишгийг нийслэлийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхээр олон нийтээс санал авч байсан юм.
Харин одоо салбарын сайдын тушаал гарсан тул багш, сурагч гэлгүй бүгд хичээл дээр гар утас ашиглахгүй боллоо.