
Та хотдог идэх дуртай юу. Дуртай бол хотдог хэн хурдан идэх вэ тэмцээнд оролцоорой. Үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа “IMAX Өргөө-3” кино театрт ийм тэмцээн болох нь. Баасан гариг бүр үзэгчдээ урлаг, соёлын ододтой уулзуулж байгаа “Өргөө”-гийнхөн энэ баасан гаригт 16+ангиллын "Sausage Party" киног онцгой эрхтэйгээр гаргах гэж байна. Энэхүү киноны нээлтийн өмнө “Хотдог хэн хурдан идэх вэ” тэмцээнээ 18.00 болон 20.00 цагаас хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Ялагч нь мэдээж онцгой шагналын эзэн болно.Хотын төв дэх “Шангри Ла” зочид буудалд байрлах “IMAX Өргөө-3” кинотеатр нь хамгийн шинэ шилдэг кино, дэлгэцийн бүтээлийг тав тухтай орчинд хямд үнээр үзэх боломжийг үзэгчдэдээ бэлэглэж байгаа билээ. Стресс ихтэй энэ нийгэмд кино ертөнцөөр аялж, Монгол Улсад байгаа цорын ганц IMAX дэлгэцийн гайхамшгийг мэдрэх боломжийг тус кинотеатр танд олгож байна. Дашрамд дурдахад “Өргөө-1”, “Өргөө-2”, “Өргөө-3” кинотеатр үдээс өмнөх үзвэрээ 5000 төгрөг болгож, эдийн засгийн хямралын үед иргэдэд хөнгөлөлт үзүүлж байна.