
АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг шалгах явцдаа сайд асныг сэжигтнээр тооцоод буй. Тэгвэл Н.Батбаяр, Н.Мөнхбат нартай холбоотой хэргүүдийг нэгтгэн шалгахаар болсон талаар Нийслэлийн прокурорын газрын эх сурвалж мэдээлсэн юм.
Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлагууд болон Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд нийлж, албан тушаалаа урвуулан Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулаад бондын хөрөнгөөс онц их хэмжээгээр завшсан нь мөрдөн байцаалтын явцад ил болсон гэнэ.