
Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр (CAREC) нь гишүүн 10 орон(Азербайжан, Афганистан, БНХАУ, Казакстан, Киргиз, Монгол, Тажикистан, Туркменстан, Узбекистан, Пакистан), олон талт хамтын ажиллагааны 6 байгууллага (АХБ, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Исламын хөгжлийн банк)-ын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар бүс нутагт ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.
Хөтөлбөр нь Төв Азийн бүс нутгийн хэмжээнд тээвэр, худалдааг хөнгөвчлөх, эрчим хүч, худалдааны бодлогыг харилцан уялдуулах зорилго бүхий 4 гол салбарт хамтран ажиллаж, энэ хүрээнд салбарын удирдах ажилтнуудын болон гишүүн орнуудын сайд нарын хурлыг тогтмол зохион байгуулж, худалдаа, эдийн засгийн өсөлтийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх төсөл, арга хэмжээгхэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Худалдааг хөнгөвчлөх салбар/Гаалийн хамтын ажиллагааны хороо нь Худалдаа, тээврийг хөнгөвчлөх стратегид тодорхойлсон багц зорилгын биелэлтийг хангахад төвлөрч ажилладаг. Түүнчлэн гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн сацуу хилийн боомтын удирдлага, худалдаа эрхлэгчид, тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад голлон анхаардаг.
Гаалийн хамтын ажиллагааны хорооны удирдах ажилтны хуралдааныг гишүүн орнууд жил бүр ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд 15-р хуралдааныг Пакистан улс АХБ-тай хамтран Сингапур улсад зохион байгуулжээ.
Хуралдааны үеэр дараах асуудлуудыг хэлэлцэн тохирч дараагийн удирдах дээд шатны хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. Үүнд:
- Гишүүн гаалийн байгууллагуудын хооронд энгийн болон цогц хэлбэрээр мэдээлэл солилцох туршилтын ажлыг эхлүүлэх. Энгийн хэлбэрээр мэдээлэл солилцох туршилтын үед техникийн ямар нэгэн нарийвчилсан шийдэл шаардлагагүй бөгөөд энэхүү туршилтад Киргиз, Монгол, Тажикстан улсуудыг хамруулах боломжтой гэж үзэв.
- КАРЕК-ийн транзит коридор 1b, 1c-д хамаарах улсууд бүс нутгийн транзитын баталгааны механизмыг бий болгох туршилтыг эхлүүлэх асуудлыг дэмжив. Киргиз, Монгол, Пакистан, Тажикстан улсуудад хэрэгжүүлж эхлүүлээд байгаа “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн явцтай танилцаж, бусад гишүүн орнуудад ижил төстэй төсөл, хөтөлбөр нэвтрүүлэх эрэлт хэрэгцээг тодорхойлох судалгааны ажлыг эхлүүлэхэд туслалцаа хүсэх асуудлыг дэмжив. Түүнчлэн.Монгол улсын хувьд КАРЕК-ын гишүүн орнуудаас хамгийн түрүүнд АХБ-ны хөнгөлттэй зээлийн эх үүсвэрээр “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгсэлийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх болсныг онцлов.
- Худалдааг хөнгөвчлөх асуудлын хүрээнд улс орнууд болон байгууллага хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ хүрээнд Худалдааг Хөнгөвчлөх Үндэсний Хороог байгуулах асуудалд гаалийн байгууллагууд анхаарал хандуулан, чармайлт тавьж оролцох нь зүйтэй. Худалдааг Хөнгөвчлөх Бүс Нутгийн Хороог байгуулах асуудал нь КАРЕК-ийн 2020 он хүртэл баримтлах Худалдаа, тээврийг хөнгөвчлөх стратегийн баримт бичигт тусгагдсан.
- КАРЕК-ийн бүс нутгийн дамжин өнгөрөх, тээврийн коридор, уг бүс нутагт тээвэр зуучлагч нарт тулгарч буй хүндрэл, түүнээс гарах арга замын талаар хэлэлцүүлэгхийххамтарсан 1 өдрийн хуралдааныг 2015 оноос эхлүүлсэн бөгөөд үүнийг сайшаан дэмжиж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн тогтмолжуулж цаашид чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хамтарсан арга хэмжээ зохион байгуулах асуудлыг хөхиүлэн дэмжив.
ГХАХорооноос гаргасан санал зөвлөмж, тайланг КАРЕК-ийн Удирдах Ажилтнуудын Хуралд хүргүүлж хэлэлцүүлсэний дараа 2016 оны 10 сарын 26-ны өдөр Пакистан Улсад зохион байгуулагдах КАРЕК-ийн сайд нарын хуралд танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргуулан баталгаажуулна.