
БНХАУ-ын бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг баяруудын нэг болох тус улсын Тусгаар тогтнолын өдөр ирэх сарын 1-3-ны өдрүүдэд тохиох гэж буй. Энэ хугацаанд Монгол, Хятадын хилийн боомт түр амрах юм байна.
Өөрөөр хэлбэл, хоёр улсын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд ирэх 10 дугаар сарын 1-3-ны өдөр ажиллахгүй. Харин энэ үеэр Монгол, Хятадын төмөр замын боомтууд олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм байна.
Дашрамд дурдахад, 1949 оны 10 дугаар сарын 1-ний өдөр БНХАУ-ыг байгуулан, Бээжин хотын Тиананмений талбайд өргөн хэмжээний ёслолын ажиллагааг зохион байгуулж байсан юм. байна. Тэр үеэс хойш жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус баярыг эх газрын Хятад, Хонконг болон Макаод 7 хоногийн турш тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна.