
Дэлхийн Эдийн Засгийн Форум жил бүр эрхлэн гаргадаг "Өрсөлдөх чадварын тайлан"-гийн 2016-2017 оны дүнгээ дэлхий даяар танилцуулсан билээ. Тэгвэл тус байгууллагын албан ёсны түншээр ажилладаг Нээлттэй Нийгэм Форумаас өнөөдөр "Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны 2016-2017 оны тайлан"-г танилцууллаа. Тус байгууллагын хувьд Дэлхийн Эдийн Засгийн Форумтай хамтарч ажиллаад 12 жилийг үдсэн байна. Тус тайланд дурдсанаар Монгол Улс өрсөлдөх чадвараар 3.8 оноо авч, 138 орноос 102 дугаарт жагссан байна. Өнгөрсөн жилийн судалгаагаар Монгол Улс өрсөлдөх чадвараараа 104-т эрэмбэлэгдсэн аж.
Манай улс сүүлийн 12 жилийн турш энэ судалгаанд хамрагдаж, 3.2-3.9 оноо авч байсан гэнэ. Судалгааны хамгийн өндөр оноо нь 7 байдаг аж. Мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар өрсөлдөх чадварыг тодорхойлогч 12 тулгуур үзүүлэлтээс Монгол Улс 4 үзүүлэлтээр бага зэрэг ахисан байна. Тодруулбал, өнгөрсөн оныхтой харьцуулбал:
- Макро эдийн засгийн тогтвортой байдлын түвшин 0.4 оноо, С
- анхүүгийн зах зээлийн хөгжил,
- Технологийн бэлэн байдал,
- Дээд боловсрол
- Мэргэжлийн сургалт тус бүр 1 оноогоор өсжээ. Ийнхүү макро эдийн засгийн орчны түвшин өсөхөд инфляцийн бууралт голлох нөлөө үзүүлсэн хэмээн Нээлттэй нийгэм форумын Эдийн засгийн бодлогын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам хэллээ.