
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргаар Д.Жигжиднямааг томилох шийдвэр гарчээ.
Д.Жигжиднямаа 2007-2010 онд УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга, 2010 онд УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, 2011 оноос өнөөг хүртэл УБТЗ-ын орлогч даргаар ажилласан юм.
Түүнийг УБТЗ-ын даргаар томилогдоно гэсэн яриа эртнээс гарсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан зүтгүүлж буй талаар хэвлэлээр бичиж байв.