
“Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлаар 2015 оны хоёрдугаар сараас ажилласан Б.Бямбасайхан үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн өчигдрийн хуралдаанаар тус компанийн гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогтыг томилжээ.
Тэрбээр 1993 онд Москвагийн Эрчим хүчний их сургуульд эрчим хүчний инженер, 2001 онд АНУ-ын Индианагийн их сургуульд гадаад харилцааны чиглэлээр магистр хамгаалсан аж. Ц.Түмэнцогт нь 2011 оны тавдугаар сараас АНУ-ын томоохон компани “General Electric”-ийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж буй.
Мөн өмнө нь Түлш, эрчим хүчний сайдын зөвлөх, Эрчим хүчний зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Дэлхийн банкинд ажиллаж байсан туршлагатай аж. Түүнчлэн 2013-2015 онд Монголын гүйцэтгэх захирлуудын клуб (CEO Club)-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. “Эрдэнэс Монгол” нь “Оюутолгой” компанийн Монголын талын хувь болон “Эрдэнэс Тавантолгой”, “Багануур”, “Шивээ-Овоо” компанийн хувьцааг Засгийн газрын холбогдох хууль шийдвэр, тогтоолын дагуу эзэмшдэг билээ.