
Монголын телевизүүдийн холбооны удирдах зөвлөлийн ээлжит хурал уржигдар болж шинэ удирдлагуудаа сонголоо. Энэ холбооны гүйцэтгэх захирлаар “MN 25 дугаар суваг” телевизийн захирал А.Энхзул томилогдсон бол ТУЗ-ийн даргаар “Монгол HD” телевизийн Стратеги, бодлого төлөвлөлт хариуцсан дэд захирал Г.Бат-Эрдэнэ ажиллах болжээ. Түүнчлэн Монголын телевизүүдийн холбооны Хүндэт ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг сонгожээ.
Өмнө нь тус холбооны гүйцэтгэх захирал байсан “ТВ5” телевизийн ерөнхий редактор Э.Дагиймаа Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга болсон учраас ийнхүү үүрэгт ажлаа дараагийн хүндээ шилжүүлэн өгчээ.
Телевизүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, энэ салбарыг хөгжүүлэн, контентын төрлөө нэмж, шударга өрсөлдөөнийг бий болгох нь энэ холбооны эрхэм зорилго юм билээ. Ийнхүү аавынхаа байгуулалцсан холбооны гүйцэтгэх захирлаар охин нь томилогдож, телевизийн салбарт 15 жил ажиллаж, “MN 25 дугаар суваг” телевизийг зургаан жилийн турш удирдан авч яваа мэдлэг, туршлагаа нийт салбарынхныхаа хөгжил, эрх ашгийн төлөө зориулах болжээ.