
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Б.Баярсайханыг БСШУСЯ-ны, З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны, Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо
Б. Баярсайхан нь Монголын үндэсний пресс клубийн тэргүүн бөгөөд “Амин Медиа” группийн Ерөнхий захирлаар ажилладаг. Тэрбээр МҮОНТ-ийн “Өглөө”хөтөлбөрийн хөтлөгч, редактор, Монгол Улсын Дээд шүүхэд хэвлэлийн төлөөлөгч, MCS группийн PR менежер, “Ийгл” телевизийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, удирдлагын чиглэлээр 15 жил ажилласан, туршлагатай аж.
Түүний БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдохоос нь өмнө "Ганц шүдэнз зураад л эгчийгээ энэ албанд томилууллаа" хэмээн зарим хүмүүс олон нийтийн сүлжээгээр шуугиж байсан билээ. Тэрбээр жүжигчин Б.Амарсайханы эгч юм.