
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай холбоотой гомдлыг АТГ-ынхан хянан шалгаж байна. Төрийн албаны зөвлөлийн ШЕЗ-ийн дэргэдэх салбар зөвлөлөөс түүнтэй холбоотой гомдол хүргүүлсэн аж. Түүнийг авлига, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй тухай гомдолд дурдсан аж.
Түүнд бичигдсэн мэдээллүүд үндэслэлтэй, хууль зөрчсөн нь тогтоогдвол Т.Мэндсайханд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж болзошгүй юм байна. АТГ-аас түүнийг шалгах болсныг сонссон даруйдаа тэрбээр өчигдөр даргатайгаа уулзаж, зөвлөгөө заавар авсан тухай мэдээлэл байгаа юм. 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас Увс аймагт нэр дэвшиж байсан түүний талаарх гомдлыг ШЕЗ-өөс халагдсан хүмүүс гаргасан байж магадгүй гэж хардаж буй аж.
Бидний авсан мэдээллээр АТГ-ынханд нотлох баримт болгож, ШЕЗ-ийнхний танил тал, ар өврийн хаалгаар шалгаж тодруулсан, өдгөө шүүхүүдэд ажиллаж буй шүүгчдийн нэрсийг хүргүүлээд байгаа юм байна.