
Шинэ Засгийн газрын халаа, сэлгээний нэг хэсэг болох Төрийн банкны удирдлагын асуудал шүүх, цагдаад хүрэх нь. Тус банкны ерөнхий захирлаар томилогдсон Д.Баярсайхан өмнө нь ажиллаж байсан гурван орлогч, дөрвөн дэд захирлыг халжээ. Халагдсан ажилтнууд хууль хяналтын байгууллагад хандахаар төлөвлөж буй аж.
Төрийн банкны шинэ захирал Д.Баярсайхан нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн дүү бөгөөд томилогдож ирсэн эхний өдрөө банкны удирдлагын багийг хуралдуулж, “Төрийн банкны данхайсан бүтцийг багасгаж, зардал хэмнэнэ” гэж хэлсэн боловч банкны удирдлагын багийг бүхэлд нь халж, шинээр баг бүрдүүлэхдээ гурван орлогч, долоон дэд захирал томилж, удирдлагын багийг 12 захирлын бүрэлдэхүүнтэй болгон, хуучин бүтцийг дөрвөөр нэмсэн байна.
Одоо 20 гаруй хэлтсийн захирал халагдах өдрөө хүлээж байгаа бөгөөд ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүд ч айдастай байгаа тухай эх сурвалж хэллээ.