
Ерөнхий боловсролын сургуульд сурдаг, 15 настай хүү өнгөрсөн баасан гаригт ахуйн хэрэглээний хий үнэрлэсэн байна. “Баянзүрх дүүргийн IX хороонд байрлах айлд мансуурсан хүүхэд байна” гэх дуудлагын дагуу тус дүүргийн Цагдаагийн III хэлтсийн алба хаагчид шалгажээ. Шалгалтаар ахуйн хэрэглээний хоёр ширхэг хийг эд мөрийн баримт болгон хураасан гэнэ.