
Нэр бүхий компанийн “Ёндоо” картыг хуурамчаар үйлдсэн хэрэг энэ сарын 7-нд нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд гарчээ. Уг хэргийг 27 настай Ч гэдэг залуу үйлдсэн байна. Тэрбээр тус компанид худалдааны төлөөлөгчөөр ажилладаг гэнэ. Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн алба хаагчид Ч-г саатуулан шалгахад 50 мянган төгрөгний 12 ширхэг карт, зургаан ширхэг тэмдэг хуурамчаар үйлдсэн байжээ.