Орноосоо өндийхдөө л үсчний салоноос гарсан мэт өөгүй сайхан үстэй босох бүсгүйчүүд зөвхөн кинонд л гардаг юм биш. Доорх 10 аргыг туршвал та ч бас тэднээс дутахааргүй сайхан үстэй босох боломжтой. Нойтон үстэй орондоо орохоос татгалз. Нойтон үс амархан гэмтдэг. Үсний сэнсийг үсээ бүрэн хаттал хэрэглэхээс татгалз. Унтахын өмнө үсээ заавал самнаж байгаарай.