
Хойд чиглэлд буюу Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлд урьд шөнөөс эхлэн цас орж, Ерөөгийн даваа, Арангатын даваа, Хар морьтын хөтөл зэрэг зам даваануудад нойтон цастай, халтиргаа гулгаа үүсээд байна хэмээн Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлж байна. Түүнчлэн Дархан-Уул, Орхоны замд үзэгдэх орчин хязгаарлагдсан, замын нөхцөл хүндэрээд байгаа тул Дархан-Уул аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газрын шийдвэрээр тус чиглэлд тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлээд байна.
Иймээс Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн чиглэлд зорчихгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.