Бага хар идээ
Залуу зохиолч Г.Барсболдын бүтээлийг энэ удаад онцолж байна. Г.Барсболд нь яруу найргийн “Өгөөмөр харцанд тань”, “Ялагдал”, “Балархай хүмүүс” түүвэр хэвлүүлсэн бөгөөд өөрийн анхны өгүүллэгийн ном болох “Хүлцэнгүйн арван дүр”-ээ уншигчдад хүргээд удаагүй байна. Тэрбээр “Tagtaa Prize-2022” утга зохиолын шагналын өгүүллэгийн төрөлд шилдэг гурван оролцогчийн нэгээр тодорч байв. Түүний “Хүлцэнгүйн арван дүр” бүтээлээс “Бага хар идээ” өгүүллэгийг уншигч танд хүргэж байна.
2025-07-01
Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацвал нөхөж амраадаг болно
Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, Б.Пүрэвдорж нар үг хэлж, төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир, Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
2025-07-01
"Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлмээр байна”
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч ТТЖВСиӨү компанийн уурхайн ажилчид өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цалин, хөлсөө авмаар байгаагаа илэрхийллээ.
2025-07-01
Товлолын нас болоогүй 6-8 сартай хүүхдүүдийг улаанбурханы эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлжээ
Иймд 15 хүртэлх насны хүүхдийнхээ товлолын дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг И-Монголиа аппликейшн болон эх, хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтрээс шалгаж үзэн хэрэв хамрагдсан талаар мэдээлэл байхгүй бол харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж дархлаажуулалтын бүртгэлээ шүүлгэн улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг нөхөн дархлаажуулалтад хүүхдээ хамруулахыг уриалж байна. Товлолын нас болоогүй 6-8 сартай хүүхдүүдийг улаанбурханы эсрэг вакцинаар мөн дархлаажуулж эхэлсэн тул эцэг эх, асран хамгаалагчид маань хүүхдүүдээ идэвхтэй хамруулна уу.
2025-07-01
Зүүн Азийн орнууд хиймэл оюуныг дээд боловсролд нэвтрүүлэхэд хамтарна
ЮНЕСКО-ийн Дээд боловсролын инновацын олон улсын төв, Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, Монголын үндэсний комисс болон ШУТИС хамтран “Хиймэл оюун ухаанд суурилсан дээд боловсролын экосистемийг бүрдүүлэх нь” сэдэвт дээд түвшний бодлогын яриа хэлэлцээрийг өчигдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
2025-07-01
Манай улсын зээлийн эрсдэлийн үнэлгээг нэг шат ахиуллаа
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага манай улсын зээлийн эрсдэлийн үнэлгээг нэг шат ахиулан 6/7 болгож сайжруулсныг Сангийн яамнаас мэдээллээ. Тус байгууллага өнгөрсөн баасан гаргийн ээлжит хурлаараа 40 гаруй орны зээлийн эрсдэлийн үнэлгээг хэлэлцэж, гурван улсынхыг өөрчилсөн нь Монгол, Бангладеш, Сенагалынх аж. Манай улсын эрсдэлийн үнэлгээг ахиулсан бол нөгөө хоёрынхыг нь бууруулжээ.
2025-07-01
Вагонд ачаа ачиж байсан хүн унаж нас баржээ
Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын наад захын шаардлагыг хангадаггүй, хяналт тавих ёстой инженерүүд нь үүргээ зохих ёсоор биелүүлдэггүйгээс хүний амь, эрүүл мэнд хохирсоор байна. Тухайлбал, өнгөрсөн ням гарагт Орхон аймагт ийм хэрэг гарч, нэг иргэн амиа алджээ.
2025-07-01
О.Оюунчимэг хойд хөршийн дэвжээнд түрүүлэв
ОХУ-ын Челябинск хотод болсон жүдо бөхийн гурав дахь цуврал болох “Fonbet Russia tournament-2025” тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаагийн удирдлагад зургаан тамирчин хүч сорилоо. Эмэгтэйчүүдээс О.Оюунчимэг шинэ жинд барилдаж, шагналын салхи хагалав. Өмнө нь 57 кг-д зодоглодог байсан тэрбээр энэ удаа 52 кг-д өрсөлдөж түрүүлжээ.
2025-07-01
Улаанбурхан өвчний 11016 тохиолдол бүртгэгдлээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны долдугаар сарын 1-ний байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11016, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 669 гэрээр 952, эдгэрсэн 9358, Хавьтал 75657, нас баралт 7 байна.
2025-07-01
Өргөдөл гаргасан 645 хүүхдийн дүн, оноог нягтлахад зөрчил илрээгүй гэв
Улсын хэмжээнд 2025 оны элсэлтийн шалгалтыг өнгөрсөн сарын 18-21-нд буюу дөрөв хоногийн хугацаанд зохион байгуулсан билээ. Шалгалтад 43 318 хүүхэд бүртгүүлснээс 40 338 нь хамрагдсан юм. Энэ удаагийн элсэлтийн шалгалтын дасгалуудыг хичээлийн сэдвийн хүрээнд боловсруулаагүй, агуулга хүнд, хугацаандаа амжихааргүй байсан, тарааж өгсөн харандаа, баллуур нь шаардлага хангахгүй, шалгагч машин зөв уншсан, эсэх нь эргэлзээтэй гэх мэт гомдол ихээр гарсан.
2025-07-01
Д.МӨНХЧИМЭГ: Редакцууд нэгнээ дэмждэг, шүүмжилдэг, хяналт тавьдаг болбол олон нийтийн итгэл сэргэнэ
“Өнөөдөр” сониноос 2008 онд ажлын гараагаа эхэлж, олон улсын “Reuters” агентлаг, “The Guardian” зэрэг нэр хүндтэй хэвлэлд бүтээлээ нийтлүүлж ирсэн сэтгүүлч, сэтгүүл зүйн сургагч багш, хэвлэл мэдээллийн зөвлөх Даваашаравын Мөнхчимэгтэй ярилцлаа. 2024 онд Чевнингийн тэтгэлгээр Британийн Сассексийн их сургуульд Жендер ба медиа судлаач мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан тэрбээр мөдхөн АНУ-ын Мэриландын их сургуулийн сэтгүүлзүйн докторантурт суралцахаар мордох гэж буй.
2025-07-01
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Орхон аймагт дахин хэрэгжиж байна
Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулан урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулж, мэдээлэл зөвлөмж хүргэх зорилгоор “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачилга, ХААН Банк сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ) хамтран уламжлал болгон хэрэгжүүлж ирсэн билээ.
2025-07-01
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, нэг түймрийг унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд сүүлийн 10 хоногт /2025.06.20-30/ Булган, Дархан-Уул, Дорнод, Төв, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт 32 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс өнөөдөр /2025.07.01/ 11:00 цагийн байдлаар 28 түймрийг бүрэн унтрааж, 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна.
2025-07-01