Узбекистаны Ташкент хотодөнгөрсөн сарын 24-26-ндболсон Төв Азийн хөхтөн амьтдын санаачилга (CAMI)-д оролцогч талуудын III уулзалтын үр дүнд нэн ховор хөхтөн амьтдын жагсаалтад мануул, шилүүсийг нэмэлтээр бүртгэжээ.
Уг санаачилгыг НҮБ-ын Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын хүрээнд хэрэгжүүлдэг бөгөөд Төв Азийн бүс нутагт нэн ховор, олон улсад ач холбогдол бүхий, хамгаалал шаардлагатай, нүүдэллэдэг хөхтөн амьтдыг нийгмийн анхааралдоруулах зорилгоор зорилтот зүйлийн жагсаалтад багтаадаг юм. Өмнө нь үүнд аргаль, бөхөн, цоохор ирвэс, саарал чоно, хар сүүлт, аргаль, янгир, хавтгай, хулан, тахь зэрэг 15 амьтан бүртгэсэн бол мануул, шилүүсийг нэмж оруулснаар 17 болов. Эдгээрийн 11 зүйл нь Монгол орны нутаг дэвсгэрт тархсан байдгийг Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийнхэн дурдав. Сүүлд бүртгэсэн шилүүс, мануул ч манай орны зарим бүс нутагт хязгаарлагдмал хүрээнд тархан нутагладаг. Эдгээр нь хоёул мийгийн овогт хамаардаг хөхтөн амьтан гэдгээрээ онцлог.
Уг олон улсын хуралд оролцсон 11 улсын төлөөлөгчид СA¬MI-гийн зорилтот зүйлийн жагсаалтад шинэ зүйл бүртгэсэнтэй холбогдуулан 2026-2032 ондхэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө мөн шинэчилж, үүний хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий 12 нэгдлийг бүс нутгийн хэмжээнд байгуулжээ.
Н.Мишээл