“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч ТТЖВСиӨү компанийн уурхайн ажилчид өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цалин, хөлсөө авмаар байгаагаа илэрхийллээ.
Тэд “2025 оны хоёрдугаар сараас эхлэн ажилчдын цалингбагасгаж, ээлжийн амралт олгохгүй ажиллуулж байна. Энэ талаар удирдах албан тушаалтнуудаас тодруулахад ямар нэгэн арга хэмжээ авахгүй, өдийг хүртэл тодорхой хариу өгөөгүй” гэлээ.
Мөн “Бид зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажиласан цагаараа цалингаа авч, ээлжийн амралтаа бодуулж, дутуу олгосныг нь нөхөж авмаар байгаа юм. Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэхээс гадна ажлын байрны дарамт учруулахгүй байх зэрэг таван заалт бүхий шаардлага хүргүүлсэн. Гэтэл ямар ч үр дүнгүй, хариу ч өгөхгүй байна. Бидэнд ажиллах эрч хүч хангалттай бий. Хамгийн гол нь шударгаар цалин хөлсөө тооцуулж авмаар байна” хэмээсэн юм. Тавьсан шаардлагыг нь биелүүлэх хүртэл өлсгөлөн, суулт хийхээр болсноо ч энэ үеэр олон нийтэд зарлалаа.
С.Энхжаргал