Хүн ам, орон сууцын тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалав
“Хүн ам, орон сууцын завсрын тооллого-2025”-ын талаар Үндэсний статистикийн хорооноос (ҮСХ) өчигдөр мэдээлэл хийв. Уг тооллогыг энэ сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15 хүртэл хоёр сарын хугацаанд хийх бөгөөд иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
2025-11-04
Хүүхдүүдийн уран илтгэх, утгачлан бичих чадварыг дээшлүүлж байна
Монголын хүүхдийн ордон (МХО)-ы дэргэдэх “Үгийн урлаг” клубийнхэн хүүхэд багачуудад зориулан “Уншъя, бичье, бүтээе” нэртэй үнэ төлбөргүй сургалт явуулж эхэлжээ. Эх хэлний баялаг санг хөгжилтэй аргаар таниулж, уран ярих, утгачлан бичих, найруулгын ур чадварыг хөгжүүлэх, цаашлаад хүүхдүүдийн унших, бичих, сэтгэн бодох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой тус сургалтыг бямба гараг бүрийн 10.00, 13.00 цагт зохион байгуулж байна.
2025-11-04
115 мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барих санхүүжилт олгоно
Азийн хөгжлийн банкны (АХБ) “Нарны эрчим хүчийг тогтвортой ашиглах” санаачилгын хүрээнд Монголын Улсын Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр болсныг мэдээллээ. Тодруулбал, 115 мВт-ын хүчин чадалтай, нарны цахилгаан станц барьж, 65 болон 237 мВт/цагийн хүчин чадалтай цэнэг хураагуур суурилуулж, баруун, зүүн бүсийн эрчим хүчний системд холбох санхүүжилтийг олгох юм байна.
2025-11-04
Эзэмшиж буй газрыг нь иргэдэд өмчлүүлэхээр шилжүүллээ
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2003 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл 213 209 иргэнд газар нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлээд байгаа аж. Тодруулбал, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлснээр сүүлийн 22 жилийн хугацаанд хотын харьяат иргэдэд 11 376 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна.
2025-11-04
“Тархиа сэргээхэд кофеноос илүү хүчилтөрөгч хэрэгтэй”
Мэдрэл судлалын эрдэмтэд тархины “түлш” нь кофейн бус, хүчилтөрөгч болохыг онцлов. Тодруулбал, АНУ-ын үндэсний эрдэм шинжилгээний байгууллага (NIH)-ын харьяа Тархи, мэдрэлийн тогтолцооны өвчний судалгаа, эмчилгээний төвийн зөвлөмжид дурдсанаар “Тархины эсүүд хүчилтөрөгч хамгийн их шаарддаг эрхтэн системийн нэг. Хүний биед шаардлагатай нийт хүчилтөрөгчийн хэрэглээний 20 орчим хувь нь зөвхөн тархинд зарцуулагддаг. Тиймээс хүчилтөрөгчийн дутагдалд орвол ой санамж алдагдах, анхаарал сарних, сэтгэл санаа тогтворгүй болох эрсдэлтэй” хэмээсэн байна.
2025-11-03
Азид хийсэн анхны ньаялал, айлчлал
Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсоор Ази тивд анхны аялал, айлчлалаа саяхан хийлээ. Тэрбээр аравдугаар сарын 24-ний орой Вашингтоноос мордож, Малайз, Япон, Өмнөд Солонгосоор орсон юм. Малайз, Өмнөд Солонгост ёслолын чанартай арга хэмжээнд оролцсон бол Японд айлчилсан. Дэлхийн хэвлэлүүдэд эдгээрээс БНСУ-д болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй хийсэн уулзалтыг нь нэлээд анхааралтай ажиглав.
2025-11-03
Зүрх, судасны үндэсний төв байгуулах зээлийн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол Улсад V зэрэглэлийн Зүрх, судасны үндэсний төв байгуулах зээлийн гэрээнд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жахан Шамсиев нар гарын үсэг зурж баталгаажуулав. Тодруулбал, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро буюу 26.2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр Зүрх, судасны үндэсний төв барих юм. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийн 40 орчим хувийг буцалтгүй тусламжаар шийдвэрлэж буй.
2025-11-03
Тохиролцоог албажуулсны дараа хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлнэ
Боловсролын салбарын ажилтнууд ажил хаяад 18 хонох гэж байна. Цэцэрлэг, сургуульгүй болсон хүүхдүүдийн Үндсэн хуулиар олгосон сурч боловсрох эрх хөсөр хаягдаж, хэзээ хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх нь тодорхойгүй байсаар өдий хүрэв. Ажил хаялтыг зохион байгуулсан Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Боловсролын яамныхан багш нарын цалин нэмэх асуудалд тохиролцоонд хүрч, хэлэлцээр хийж чадалгүй олон хоносны горыг хүүхдүүд амсаж, хохирсон.
2025-11-03
“Байгаль экологийн тухай 50 ном” уншаарай
Боловсролын ерөнхий газар, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагынхантай хамтран номд “хорхой”-той хүүхэд багачуудын хүрээг тэлэх, унших соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр “Зорилтот уншигчдын 50 ном” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэхичээлийн жилд уг хөтөлбөрийг “Байгаль экологийн тухай 50 ном” сэдвийн хүрээнд өрнүүлэхээр болсныг өнгөрсөн баасан гарагт зарлав. Байгаль орчны тулгамдсан асуудал, экологи, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвийг уран сайхны болон шинжлэх ухаанчаар хүүхдүүдэд хүргэж, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, унших дадал суулгах нь төслийн үндсэн зорилго юм.
2025-11-03
Хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээг нийгмийн халамжийн бодлогоос салгах нь
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-наас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулж өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийг “Монфемнет үндэсний сүлжээ”-тэй хамтран иргэний нийгмийн 30 байгууллагын төлөөллөөр хэлэлцүүллээ. Энэ үеэр ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул “Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээг нийгмийн халамжийн бодлогоос салгах агуулгыг чухалчилсан.
2025-11-03
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “BB-” болгон нэмэгдүүлэв
АНУ-д төвтэй, олон улсын зээлийн үнэлгээний “S&P global ratings” байгууллагаас манай улсын гадаад болон үндэсний мөнгөн тэмдэгтийн урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B+”-ээс “BB-” болгон нэмэгдүүлж, урт хугацааны төлөвийг “Тогтвортой” хэмээн үнэлсэн байна. Энэ нь Монгол Улсын зэрэглэлийг 13 жилийн дараа тус түвшинд эргүүлэн аваачсан хэрэг аж.
2025-11-03
Т.Аубакир: Багш, эмч нарын цалинг 76 хувиар нэмнэ
"Өнгөрсөн баасан гаригт Боловсролын яам болон багш нарын үйлдвэрчний эвлэл хооронд хэлэлцээр хийсэн. Хэлэлцээр хийсний дараа манай яамд хэлэлцээрийн мэдээлэл ирсэн. ГБХНХ-ын яам бүртгэсэнээр хүчин төгөлдөр болно. Өнөөдөр өглөө 8.30 минутаас сангийн яам болон төсвийн байнгын хорооны ажилчид бид төсөвт ямар боломж байгаа талаар хуралдсан. Үүний дараа миний бие уг хэлэлцээрийг бүртгэх эсэх талаар МАН-ын бүлгийн групптээ санал солилцсон.
2025-11-03
42 м урт шат бүхий хоёр автомашиныг аврах ангиудад хүлээлгэн өгөв
Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй Онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ангийг чадавхжуулах, гал түймэр унтраах автомашин нийлүүлэх II шатны төслийн хүрээнд гал түймэр унтраах 42м болон 31м урттай автомеханик шат бүхий нийт дөрвөн автомашиныг өнгөрсөн есдүгээр сард хүлээн авсан. Тэгвэл 42м урттай автомеханик шаттай хоёр автомашиныг өнгөрсөн пүрэв гарагт Чингэлтэй дүүрэг дэх Гал түймэр унтраах аврах 10, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид тус тус хүлээлгэн өгөв.
2025-11-03