Азийн хөгжлийн банкны (АХБ) “Нарны эрчим хүчийг тогтвортой ашиглах” санаачилгын хүрээнд Монголын Улсын Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр болсныг мэдээллээ. Тодруулбал, 115 мВт-ын хүчин чадалтай, нарны цахилгаан станц барьж, 65 болон 237 мВт/цагийн хүчин чадалтай цэнэг хураагуур суурилуулж, баруун, зүүн бүсийн эрчим хүчний системд холбох санхүүжилтийг олгох юм байна. Уг төсөл нь манай улсад хийгдэх сэргээгдэх эрчим хүчний томоохон худалдан авалт буюу нарны станц болон цэнэг хураагуурын анхны дуудлага худалдаа болох гэнэ. Нарны цахилгаан станц, цэнэг хураагуурыг суурилуулснаар цахилгаан дамжуулах сүлжээний найдвартай байдлыг өсгөх, нүүрсний хэрэглээг бууруулж, импортоор авах ца¬хилгааны хамаарлыг багасгах, алслагдсан бүс нутагт цэвэр, хямдавтар үнэтэй эрчим хүч хүргэх зорилготойг АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин дурдлаа. Шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн худалдан авалт болон суурилуултыг тендер хэлбэрээр ил тод, өрсөлдөөнт байдлаар Эрчим хүчний яамнаас зохион байгуулахаар төлөвлөжээ.
С.Дулам