Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх мэргэжлийн боловсролын сургуулийн үйл ажиллагаатай Боловсролын ерөнхий газар болон нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүд танилцаж, зөвлөн тусалжээ. Өөрөөр хэлбэл, тэгш хамруулах боловсролын арга зүйн дэмжлэг үзүүлсэн байна. Тус мэргэжлийн боловсролын сургуульд 16-65 насны иргэд хамрагдах боломжтой бөгөөд орон нутгийн элсэгчдийн дотуур байр, хоол хүнсний асуудлыг нь шийдвэрлэдэг аж. Энэхичээлийн жилд нийт 102 хүнсуралцаж буй гэнэ. Төгсөгчдийн 84 хувийг ажлын байранд холбон зуучилжээ. Тус сургууль эмчилгээ, алжаал тайлах бариа засал, компьютер, морин хуур, даралтат хөгжимчин, гар урлал, бариста гэсэн долоон мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг юм байна. Цаашид харааны бэрхшээлтэй суралцагчдад тохирсон сургалтын орчин бүрдүүлэхэд анхаарах шаардлагатайг мэргэжилтнүүд хэлэв.