Багш нарын ажил хаялтын талаар ГБХНХ-ын яамны сайд Т.Аубакираас хэвлэлд мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Өнгөрсөн баасан гаригт Боловсролын яам болон багш нарын үйлдвэрчний эвлэл хооронд хэлэлцээр хийсэн. Хэлэлцээр хийсний дараа манай яамд хэлэлцээрийн мэдээлэл ирсэн. ГБХНХ-ын яам бүртгэсэнээр хүчин төгөлдөр болно. Өнөөдөр өглөө 8.30 минутаас сангийн яам болон төсвийн байнгын хорооны ажилчид бид төсөвт ямар боломж байгаа талаар хуралдсан. Үүний дараа миний бие уг хэлэлцээрийг бүртгэх эсэх талаар МАН-ын бүлгийн групптээ санал солилцсон.
Нийтдээ багш нарын цалинг 76 хувиар нэмэх хэлэлцээрт хүрсэн. Тухайлбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нд цалин 2.8 сая төгрөгт хүрнэ. Улмаар 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэж хамтран ажиллана гэх тохиролцоонд хүрсэн юм байна.
Үндсэндээ 2026,2027 он дамнаад багш нарын цалин өндөр хувиар нэмэгдэхээр болж байна. Тэгэхээр ирэх жилүүдийн улсын төсөвт нэмэгдэх ачаалал, эдийн засгийн үзүүлэлтүүдийг бид тооцох хэрэгтэй. Ингэж байж цалинг нэмэх ёстой. Энэ шийдвэрийг манай яам дангаараа гаргах боломжгүй. МАН-ын намын бүлэг, байнгын хороодоор асуудлыг хэлэлцэнэ.
Мөн эмч нарын цалинг 76 хувиар нэмэгдэнэ
Хаа хаанаа бүсээ чангалж байж цалинг нэмж байна. Байгаа төсөтөө тааруулж нэмж байна гэдгийг сайн ойлгоосой" гэх мэдээллийг өглөө.