“Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2025” үзэсгэлэн худалдааг өнгөрсөн ням гарагт “Мишээл экспо” төвд нээлээ. Энэудаагийн үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буйг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Үзэсгэлэн худалдаандсавхи, нэхий, үслэг эдлэл, ноос ноолууран оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн болон цүнх, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэгч 100 гаруй аж ахуйн нэгж оролцож буй бөгөөд өнөөдөрдуусахюм байна. “Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дотоодын арьс шир боловсруулах үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож, гүн боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлжээ.
С.Дулам