Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2003 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл 213 209 иргэнд газар нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлээд байгаа аж. Тодруулбал, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлснээр сүүлийн 22 жилийн хугацаанд хотын харьяат иргэдэд 11 376 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна.
Дүүргээр авч үзвэл Сонгинохайрханд 76 247, Баянзүрхэд 34 426, Багануурт 26 379, Чингэлтэйд 20 876, Сүхбаатарт 17 644, Багахангайд 14 319, Баянголд 6649, Налайхад 6555 иргэний нэр дээр 0.7 га газар өмчлүүлэхээр шилжүүлжээ. Цаашид нийслэлийн хэмжээнд иргэдэд “өгөх” газар үлдээгүй бөгөөд аймгийн төвд авах бол хуулийн дагуу 0.35, сум, тосгонд 0.5 хүртэл га-г өмчлөх боломжтой аж. Газар зохион байгуулалтын албаныхан “Нийслэлийн нутаг дэвсгэрт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.2 дахь хэсгийг үндэслэн иргэнд зөвхөн эзэмших эрхтэй газрыг нь өмчлүүлж байна. Иймд эзэмшиж буй газраа өмчлөх бол харьяаллын дагуу дүүргийнхээ газар зохион байгуулалтын албанд хүсэлтээ гаргаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-319215, 310177 дугаараас авах боломжтой” гэв.
О.Ундрах