Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнгөрсөн сарын 30-ны байдлаар нийт нутгийн 23 хувьд цастай байна. Хээрийн цасны хэмжилтийг тус газрынхан арав хоногт нэг удаа хийж, мэдээллээ танилцуулдаг билээ. Тодруулбал, Увсын Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, АлагЭрдэнэ, Рэнчинлхүмбэд 10-20, Баян-Өлгийн Сагсай, Увсын Хяргас, Ховдын Дуут, ГовьАлтайн Есөнбулаг, Хөвсгөлийн Цагаан- Үүр, Архангайн Булган, Баянхонгорын Галуутад 5-10, бусад нутагт 0-5 см хүртэл зузаан цастай байгаа аж. Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байснаас зүүн болон төвийн аймгийн нутгаар 6.9-3.1, баруун аймгийн зүүн хэсгээр -3.0-1.1 хэм хүйтэн байжээ. Мөн баруун аймгийн ганц нэг сумын нутгаар 1.1-1.6 хэм дулаан, хур тунадас нийт нутгийн 90 гаруй хувьд дунджаас бага, баруун аймгийн зарим сумын нутгаар ахиу орсон байна.
Ташрамд, өчигдөр 08.00 цагийн станц, харуулуудын мэдээгээр Хөвсгөлийн ихэнх, Баян-Өлгийн баруун болон өмнөд, Ховдын баруун, Увс, Дорнодын зүүн, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 1.0-15 см цасан бүрхүүл тогтжээ. Хамгийн их нь Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 15, Рэнчинлхүмбэ, Цэцэрлэгт 8-9, Баян-Өлгийн Сагсай, Увсын Цагаанхайрханд зургаа, бусад хэсгээр 1-5 см цасан бүрхүүлтэй байна.
Ч.Туяа