Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 15 иргэнийг баривчиллаа
“Бороо гоулд” компаний ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна талд 250 метрийн гүнтэй хонгил гарган алтны илэрц бүхий чулууг нүхнээс төмөр тэргээр зөөвөрлөн гаргаж хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 15 хүнийг баривчилж, нүхний гүнд нуугдаж байсан 4 иргэнийг аюулгүй татан гаргалаа.
2022-07-27
Ур чадварын тэмцээнд аврагч-гал сөнөөгч, ахлагч Б.Явуухулан түрүүллээ
Албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн хамт олон гал унтраах дасгал, нормативын төрлөөр “Ажил мэргэжлийн аварга шалгаруулах” тэмцээнийг алба хаагчдынхаа дунд зохион байгууллаа.
2022-07-22
Шүүгчийн тангараг өргөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны долдугаар сарын 8-ны өдрийн 155 дугаар зарлигаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Амгалансүрэнгийн Мөнх-Өлзийг томилж, шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр “Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам”-д заасны дагуу зохион байгууллаа.
2022-07-19