Норвегийн шигшээ баг ДАШТий өмнө викингийн дүрээр зургаа авхуулж байсан билээ. Дэлхийн аваргад ирээд тэд үнэхээр сайн тоглож, хоёр ялж, хэсгээ тэргүүлж байна. Норвегийн фенүүд багаа гоол оруулах болгонд завь сэлүүрдэж байгаа мэт гараа хөдөлгөж, хөдөлгөөндөө тааруулан “Ro!” хэмээн хашхирч байгаа. Норвегийн парламентын гишүүд ч багийнхаа ялалтыг завь сэлүүрдэж тэмдэглэсэн. Энэ шинэ заншлыг Норвегийн фенүүд зургаадугаар сард Шведийн эсрэг тоглолтод анх гаргаж ирсэн юм. Шигшээ багийнхан ч идэвхтэй дуурайн хийдэг болоод байгаа. Норвегийн дуучин Katastrofe шинэ дуу гаргасны дахилт нь “Ro!” гэж давтдаг юм. Энэ дуу фенүүдийн сүлд дуу болжээ. Домог ёсоор эртний викингүүд 1020 онд завиар Америкт очиж байсан гэнэ.