Архангай аймагт энэ намраас "Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв" ажиллаж эхэлнэ
Мөн сувилагч мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгож, Архангай аймагт энэ намраас Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв ажиллаж эхлэхийг дурдлаа.
Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн санаачилгаар сувилагчийг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилготой АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт өнөөдөр эхэлж байгааг дуулгалаа.
2025-05-12
Улаанбурхан өвчиний хавьтлын тоо 11819-д хүрчээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1723 бүртгэгдснээс 275 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин 263 нь гэрээр эмчлүүлж байгаа бол эдгэрсэн 1185 байна. Одоогийн байдлаар хавьтал болсон нийт 11819 тохиолдол бүртгэгджээ.өвчин юм.
2025-05-12
Т.Мөнхсайхан: Хүүхдийг эхийн хэвлийд байх цагаас эхлэн анхаарах бодлого хэрэгжүүлнэ
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр , "Хүүхдийн хамгааллын байгууллагын 100 жилийн ой өчигдөр Хүүхдийн төлөөх үндэсний зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ анхны хурлаа хийлээ. Засгийн газар, эрүүл мэндийн салбарын нэг баримталж байгаа нэг чиглэл бол эрүүл ирээдүйг бий болгох юм. Үүний хүрээнд хүүхдийг эхийн хэвлийд байх цагаас эхлэн анхаарах бодлого хэрэгжүүлнэ.
2025-05-07
Манай улсын эрүүл мэндийн салбарт 1115 эх баригч ажиллаж байна
Эрүүл мэндийн салбарт нийт 1,115 эх баригч ажиллаж байгаагийн 39.6% нь сумын Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт, 24.4% нь Нэгдсэн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төв, амаржих газарт, 15.3% нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт байгаа төдийгүй нийт төрөлтийн 99.2%-д эх барихын мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
2025-05-06
Улаанбурхан өвчнөөр 10-14 насныхан их өвджээ
Улаанбурханы лабораториор батлагдсан тохиолдол 2025 оны Тавдугаар сарын 5-ны байдлаар өссөн дүнгээр1296, эдгэрсэн тохиолдол 868, Улаанбаатар хот болон 10 аймагт нийт 281 тохиолдол эмнэлгийн тусламж авч байна.
2025-05-05