Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Азийн залуучуудын наадамд оролцох тамирчид англи хэл сурч байна

Олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох тамирчдын хувьд хэлний бэрхшээл тулгардаг гол асуудлуудынх нь нэг. МҮОХ-ны дэргэдэх Тамирчдын комисс Бахрейн улсад зохион байгуулах Азийн залуучуудын наадмыг угтан түүнд оролцох тамирчдыг англи хэлний вакум зусланд хамруулж буй. Эл хөтөлбөр нь тамирчдад өөрийгөө хөгжүүлж, чөлөөтэй илэрхийлэх чадвар олгохоос гадна англи хэл сурах хүсэл эрмэлзэл төрүүлэх юм.
2025-08-27

Дархан-Уул аймгийн шигшээ баг түрүүлэв

Хөвсгөл аймагт болсон 21 аймгийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнд оролцсон багуудаас С.Жаргалсайхан, Б.Билгүүн дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл базаасан Дархан-Уул аймгийн шигшээ баг тэмцээний турш нэг ч оноо алдалгүй тэргүүлж, удаах байрт М.Сэргэлэн, А.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай Орхон аймгийнхан шалгарч, мөнгөн медальтай нутаг буцлаа. Энэ жилийн тэмцээний уур амьсгалыг хамгийн өрсөлдөөнтэй болгосон баг бол X.Жанибек дасгалжуулагчтай Баян-Өлгий аймгийн шигшээ байв. Тэд учраа таарсан багуудтай ана мана тоглож, амаргүй өрсөлдөгч болсноо харуулсан.
2025-08-26

Б.Марал-Эрдэнэ дөрөв, Г.Энхжин гурав дахь удаагаа улсын аваргаар тодорлоо

Б.Марал-Эрдэнэ дөрөв, Г.Энхжин гурав дахь удаагаа улсын аваргаар тодорлоо
2025-08-26

Буудлагын ААШТ-ээс монголчууд хүрэл медаль хүртэв

Буудлагын ААШТ-ээс монголчууд хүрэл медаль хүртэв
2025-08-25

Вьетнамын волейболын багийн шилдэг тамирчин ДАШТ-д оролцохоос татгалзлаа

Вьетнамын волейболын багийн шилдэг тамирчин ДАШТ-д оролцохоос татгалзлаа
2025-08-23

Э.Одзаяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Болгарын Самоков хотод эхэлсэн бөхийн төрлүүдийн 20 хүртэлх насныхны ДАШТ-д манай улсын тамирчид зодоглож байна. Тэднээс эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Одзаяа БНСУ-ын тамирчин Сонг Ёон Вүг 10:0, БНХАУ-ын Кью Вэнжинг 11:0, Анголын Ж.Мавунгуг 10:0-ээр цэвэр яллаа.
2025-08-22

“Токио-2025” дифлимпэд Монголын багийн 25 тамирчин өрсөлдөх нь

Япон Улсын Токио хотноо арваннэгдүгээр сарын 15-26-нд дэлхийн зуны XXV наадам болно. Дифлимп буюу сонсголын бэрхшээлтэй тамирчдын энэ наадамд Монголоос 25 хүний бүрэлдэхүүнтэй баг эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. МҮОХ-ноос “Токио-2025” дифлимпэд оролцох баг, тамирчдад амжилт хүсэж, нэгдсэн бэлтгэлийн хослол болон мөнгөн дэмжлэг үзүүлээд байна.
2025-08-21

А.Ариунзаяа хийн гар бууны 10 метрийн төрөлд VII байр эзлэв

Казахстаны Шимкет хотод энэ сарын 15-31-нд үргэлжилж буй буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах XVI тэмцээнд Монголын баг зургаан дасгалжуулагч, 30 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй. Уржигдар болсон хийн гар бууны 10 метрийн дасгалд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн манай тамирчид багийн нийлбэр дүнгээр IV, V, VIII, IX байрт тус тус шалгарчээ.
2025-08-21

14 хүртэлх насныхны волейболын УАШТ-д Хэнтийн охид тэргүүлжээ

Баян-Өлгий аймагт энэ сарын 10-16-нд волейболын 14 хүртэлх насныхны УАШТ-д боллоо. Эл тэмцээнд эмэгтэй 62, эрэгтэй 52 багийн 1600 гаруй тамирчин, 230 гаруй багш, дасгалжуулагч оролцжээ. Охидоос волейболын спортын мастер Э.Доржжагдаг, Б.Гэрэлмандах дасгалжуулагчийн удирдлагад оролцсон Г.Цэн-Агий ахлагчтай Хэнтий аймгийн охидын шигшээ баг түрүүлж, алтан медаль, цомын эзэд болов.
2025-08-21

Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээнд Т.Мөнхдэмбэрэл оролцоно

Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээнд манай улсаас Т.Мөнхдэмбэрэл оролцох нь. Тэрбээр Казахстан улсын Астана хотноо өнөөдөр эхлэх эл тэмцээний ВС-1 ангилалд оролцохоор Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Алтанхундагын удирдлагад бэлтгэлээ хангажээ.
2025-08-21

“Тал нутгийн марафон” ирэх сард болно

“Тал нутгийн марафон-2025” арга хэмжээг Хүй долоон худагт 28 дахь удаагаа зохион байгуулах нь. Ирэх сарын 14-д бо¬лох эл марафонд 18-аас дээш насныхан 10 болон 21 км-ийн зайд уралдана.
2025-08-20

“The MongolZ” “BLAST Bounty Fall 2025”-д дэд байрт шалгарав

Бүгд Найрамдах Мальта улсад болж өндөрлөсөн цахим спортын Count¬er-strike 2 (CS2) тоглоомын дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн “BLAST bounty fall 2025” тэмцээнд манай орны “The MongolZ” багийн тамирчид дэд байрт шалгарлаа. 500 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний финалын тоглолтод шалгарахдаа тэд дэлхийн “Counter-strike 2” цахим спортын нэгдүгээрт эрэмбэлэгддэг Францын дийлдэшгүй “Team vitality”-ийг хожсон нь энэ удаагийн онцлох хэсэг байсныг зохион байгуулагчид цохон тэмдэглэж буй. “The MongolZ” багийнхан урьд нь есөн удаа тэдэнтэй учраа таарч тоглохдоо хожиж байгаагүй юм.
2025-08-19

“Tour of Mongolia” уралдааны аваргууд тодорчээ

Говь-Алтайд болсон “Tour of Mongolia” 26 дахь удаагийн тэмцээнд Монголын шилдэг элит, өсвөр үеийн тамирчид зургаан өдрийн турш 603 км замыг баруун дөрвөн аймгаар тойрч хурд сорив. Өсвөр үеийнхний дөрвөн насныхны ангилалд өрсөлдсөн дугуйчдаас Б.Өнөрбаяр, таван насныханд М.Эрхэс, 6-7 насныхад Г.Бат-Орших, 8-9 насныхад Б.Тэмүүжин, 10-12 насныхад Б.Энхсайхан, 13-14 насныхад Б.Санчир түрүүллээ.
2025-08-17

Боксын ДАШТ-д оролцох тамирчдын нэрийг зарлалаа

Британийн Ливерпуль хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй¬ чүүдийн ДАШТ-ийг ирэх сарын 4-14-нд зохион байгуулна. Тус тэмцээнд Монголоос үндэсний шигшээ багийн 10 тамирчин дасгалжуулагч Ж.Энхтөр, Ж.Еркин нарын удирдлагад оролцохоор бэлтгэлээ базааж эхэлсэн.
2025-08-17

Сагсан бамбөгийн U16 насны Ази тивийн АШТ Улаанбаатарт болох нь

Сагсан бөмбөгийн 16 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болох гэнэ. Энэ сарын 31-нээс ирэх сарын 7 хүртэл “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуудагдах тус тэмцээнд Азийн шилдэг 16 баг өрсөлдөх аж.
2025-08-14

Гавьяат тамирчин Т.Санчир “Omni erdenet miners”-т дахин нэгдлээ

Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн “Omni erdenet miners” багийнхан шинэ улирлын өмнөх солилцоо наймааны ээлжит томоохон дуулианыг зарласан нь Гавьяат тамирчин Т.Санчирыг ахин эгнээндээ нэгтгэсэн явдал болов.
2025-08-14

Монголын дугуйчид чансаагаараа Ази тивд III байрт бичигдэв

Олон улсын дугуйн холбооноос улсуудын чансааг шинэчилснээ танилцуулахад Монгол Улсын эрэгтэйчүүдийн элит баг 921.82 оноогоор дэлхийд 37 дугаар байрт бичигдэв. Азийн орнуудын багуудаас Казахстаны тамирчид хамгийн дээд буюу 1323.99 оноогоор 31-т жагссан бол Япон Улс 1104.99 оноогоор 34-т эрэмбэлэгдэж, өнгөрсөн сарын 22-нд гарсан чансаанд бичигдсэн байраа тус бүр хоёроор ахиуллаа.
2025-08-11

Эмэгтэйчүүд С, эрэгтэйчүүд F хэсэгт тоглоно

Азийн хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 17 хүртэлх насны эмэгтэйчүүдийн тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт Мьянмар улсад аравдугаар сарын 9-16 хүртэл үргэлжилнэ. Өмнөд хөршид ирэх жил зохион байгуулах тус тэмцээний С хэсгийн тоглолтын сонгон шалгаруулалтын сугалаа явагдаж, Монгол Улсын баг хэсэгтээ Мьянмар, Индонез, Макаогийн багтай өрсөлдөхөөр болжээ.
2025-08-11