Монголын усан спорт сонирхогчдын холбооны “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом-2025” тэмцээнд 31 клубийн 623 тамирчин оролцлоо. Тэднээс “Альфа” клубийн Б.Маргад есөн алт, нэг мөнгөн медаль хүртэж, шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарав. Эрэгтэйчүүдээс “We aquatics” клубийн Б.Энхтамир 14 алтан медаль гардаж, 78 оноогоор шилдгийн шилдгээр шалгарчээ. Багийн дүнгээр “Альфа” клубийнхэн57 алт, 33 мөнгө, 31 хүрэл медаль хүртсэн амжилтаар алтан цомын эзэн болсон юм. Тэдэнтэйтэргүүн байрын төлөө өрсөлдсөн “We аquatics”-ынхан (37 алт, 30 мөнгө, 26 хүрэл) удаалж, “Сэлэм загас”-ын сэлэгчид (17 алт, 29 мөнгө, 22 хүрэл) III байрт шалгарсан байна. Тэгвэл Дэлхийн усан спортын холбоо болон Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан Э.Ариунтамир тус улсын аварга шалгаруулах тэмцээнд ур чадвараа сорьж, 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд (нэг минут 02 секунд 43 доль) Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.