Францын Парис хотод зохион байгуулж буй жүдо бөхийн ахмадын ДАШТ-д хүч сорьсон Монголын багаас эхний өдөр шагналын салхи хагалж, M1 ангиллын 60 кг-ын жинд Б.Сайнтөр, М2 ангилалд Б.Энхтөр хүрэл медаль хүртэв. Тэднийамжилтыг үргэлжлүүлж, M2 ангиллын 66 кг-д П.Амаржаргал, 73 кг-д Д.Алтансүх, 81 кг-д-Р.Анхбаатар III байрт шалгаран медалийн тавцанд зогссон. Хоёр дахь өдрийнбарилдаанд М3 ангиллын 73 кг-д Орхон аймгийн тамирчин Ч.Баярмагнай (40-44), M4 ангиллын 66 кг-д Говь-Алтай аймгийн Жаргалан сумын жүдоч С.Чинзориг (45-48) хүрэл медаль хүртэв. Сүүлийн өдрийн тэмцээнд M6 ангиллын 81 кг-ын жинд Увс аймаг, “Хурд дэвжээ”-ний тамирчин Г.Батсүх (53-56 нас) мөнгөн медалийн эзэн болсон юм.